"Эрдэнэс Тавантолгой"-Цагаан хад чиглэлийн авто тээврийн түгжрэлийг бүрэн арилгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-07 08:37:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн уурхайгаас Цагаанхад чиглэлд ачилт хийх автомашины тоог нэмэн, хоногт 360 тээврийн хэрэгсэл гарах квоттой байсныг 650 гаруй болгож Гашуунсухайтын авто замд үүсээд байсан цуваа бүхий түгжрэлийг бүрэн арилгалаа.


Цаашид нүүрс тээврийн тоог хоногт 950 болгон нэмэхээр зорьж байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК компани мэдээлэв.


Мөн өдөр тутмын квотыг нэмэн, дундын болон богинын тээврийн уялдааг хангах, тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотой уурхайд асуудал үүсгэхгүй байхад анхаарахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хилийн тээвэр, Логистик, Экспортын газар, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Тээвэр, логистикийн газрын удирдлагууд өглөө. Тэрбээр энэ оны эцэс гэхэд 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажлаа эхлүүлээд байгаа юм. 

Холбоотой мэдээ