БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд 7798 тонн ургац хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 780 га-д
малын тэжээл, 345 га-д төмс, 158 га-д хүнсний ногоо, 110 га-д жимс жимсгэнэ,
нийтдээ 1392 га талбайд тариалалт хийсэн.
Үүнээс 1686 тонн малын тэжээл, 4280 тонн төмс, 1688 тонн хүнсний ногоо, 131
тонн жимс жимсгэнэ нийт дүнгээр 7794 тонн ургац хураан аваад байна. Энэ нь өнгөрсөн оныхоос малын тэжээл 181 тонн,
төмс 356 тонн, хүнсний ногоо 134 тонноор илүү үзүүлэлт аж.
Хураан авсан ургац тодорхой хэмжээгээр нэмэгдсэнээр энэ жил тус аймгийн малын тэжээлийн хангамжийн 22, төмсний
хэрэгцээний 95, хүнсний ногооны 19, жимс жимсгэнийн 1,9 хувийг дотооддоо хангах боломж бүрдэж байна.
Харин өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тухайн онд малчдын түвшинд 62,6 мянган тонн хадлан бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 54,5 мянган тонн өвс бэлтгэн нөөцөлж, төлөвлөгөө 9,3 мянган тонноор тасраад байна. Хадлангийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь өнгөрсөн зун аймгийн нутгаар гандуу, өвс ногооны гарц муу байсантай холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлж байна.