Энэ хичээлийн жилд 1100 сурагч нэгдүгээр ангид элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-23 14:04:27

2016 - 2017 оны  хичээлийн шинэ жилд Булган аймгийн ЕБС-д 1100 сурагч нэгдүгээр ангид элсэн орохоор бүртгүүлжээ.

Харин ирэх хавар 12 - р ангийг 659 сурагч төгсөнө.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль  үйл ажиллагаа явуулж байна. Булган аймгийн хувьд сургууль анги танхимын хүрэлцээ хангалттай  гэж үзэж байна. Мөн багш нарыг мэдээллээр хангах, тэдний чадварыг дээшлүүлэх чиглэлийн сургалт семинарууд 8 сарын 29 - өөс эхэлнэ гэсэн мэдээллийг аймгийн БСГ-ын мэргэжилтэн өглөө.

                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ