Зайнаас оношлогоо, эмчилгээ хийх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-23 12:51:39

Зайн оношлогоо эмчилгээг хөгжүүлэхээр телемедецины тоног төхөөрөмжийг Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт бүрэн суурилуулснаар зайны сургалт, теле-уулзалт, зайн оношлогоо эмчилгээний зөвлөгөө зэргийг тогтмолжуулжээ.

Люксембург улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зүрхний төв” төсөлд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг хамрагдан Шастины нэрэмжит улсын клиникийн гуравдугаар эмнэлэгтэй холбогдож 28 хүнд зөвлөгөө өгч, таван эмчлүүлэгч зөвлөгөө авч, зүрхний эхо-д 820 хүнийг харж, 2884 иргэнд зүрхний бичлэг хийсний үр дүнд шинээр зүрхний гажиг зургаан тохиолдлыг илрүүлсэн байна.  

Тус нэгдсэн эмнэлгийн клиникийн тасагт 40 сая төгрөгийн санхүүжилттэй “Тусламжийн үйлчилгээг сайжруулах нь” –төслийг хэрэгжүүлснээр бүртгэл мэдээллийн цахим хэлбэрийг амьдралд нэвтрүүлсэн байна.

  Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ