БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-28 13:52:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан энэ сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 21 нь оролцож, ирц 53,8 хувьтай байв. 


Хуралдаанаар Баян-Өлгий аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэн батлав.


Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн зарим төсөл арга хэмжээний зориулалтад өөрчлөлт оруулах, “Цахим – Өлгий аймгийн дэд хөтөлбөр” хэрэгжүүлэх, зарим төсөл арга хэмжээнд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулах, 2023 онд ойгоос ашиглах түлээний модны дээд хэмжээг тогтоох, 2022 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулах, аймгийн Хөгжимт драмын театрын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ