СЭЛЭНГЭ: Мандал суманд Идэвхтэй насжилтыг дэмжих төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-26 19:44:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум 27 мянган хүн амтай. Үүний 11 хувь буюу 3182 нь ахмад настан байдаг. Эдгээрээс 196 ахмад тусгай хэрэгцээтэй, 143 ахмад байнгын асаргаа шаардлагатай байдаг гэсэн судалгаа гарчээ.  

 

Иймээс орон нутгийн зүгээс иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн гадаадын болон дотоодын олон талт төсөл хөтөлбөрүүдийг нааштайгаар дэмжин ажиллах бодлогыг барин ажиллаж байгаа ажээ.

 

Мандал сумын Нэгдсэн эмнэлгийг түшиглэн “Идэвхтэй насжилтыг дэмжих төвбайгуулахаар болжээ. Энэхүү төвийг тус суманд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Олон нийтийг түшиглэн ахмад настанд үйлчлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоо, үйлчилгээг хөгжүүлэх нь“ төслийн хүрээнд байгуулах аж.

 

Дээрх ажлын хүрээнд талууд энэ сарын 25-ны өдөр санал солилцох уулзалтыг Мандал суманд зохион байгуулжээ.

 

Уулзалтад Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч тал, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд, ажлын албаны дарга буюу Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат, сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр, Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга Б.Оюун-Эрдэнэ, Мандал сумын ЗДТГ-ын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Т.Мөрөн, мөн сумын ЗДТГ-ын халамжийн мэргэжилтэн Э.Одончимэг нар оролцжээ.

 

Статистикийн нэгдсэн сангийн мэдээллээр Монгол Улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.11, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.78 буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү нь 9.7 жил байна гэсэн судалгаа байдаг байна.  

Холбоотой мэдээ