Яаралтай тусламжийн чиглэлээр зургаан их эмч бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 15:27:02

Монгол Улсын эрүүл мэнд спортын яам, Турк улсын Засгийн газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран Архангай аймагт “Яаралтай тусламжийн  чадавхийг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн нь олон нийтийн зүгээс талархал хүлээж байна.

Энэхүү төслийн хүрээнд яаралтай тусламжийн чиглэлээр зургаан их эмч бэлтгэжээ.

Бүх сумын эрүүл мэндийн төвүүдийн 85 хувь нь эрчимт эмчилгээний өрөөг тохижуулж, яаралтай тусламжийн эм хэрэгслийн хангамжийг 89,6-97,3 багаж тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд хүргээд байгааг Архангай аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гэрэлчимэг мэдээллээ.

       Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ