Архангайн малчид 85 мянган тонн хадлан бэлтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн хэмжээнд энэ намар малчид 85 мянган тонн өвс, 1300 тонн тэжээл бэлтгэхээс гадна 19 сум 1900 тонн өвс, 665 тонн тэжээл нөөцлөх даалгавартай гэж ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
Тухайлбал, Хамгийн олон малтай Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Батцэнгэл, Хотонт сум тус бүр 5600-6100 тонн, хамгийн цөөн малтай Цахир, Булган, Хангай, Чулуут сум бүр тусдаа 3600 тонн хадлан бэлтгэх ёстой аж. Энэ жилийн хувьд зуншлага сайхан байж, идэвх санаачлага гаргаж, зөв зохион байгуулж өгвөл богино хугацаанд арвин хадлан тэжээл бэлтгэх боломжтой байгаа юм.
Архангай аймаг Л.Булган