Хятадын гадаад худалдаа энэ оны эхний есөн сарын байдлаар өссөн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-10-24 13:07:29

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний гадаад худалдаа энэ оны 1-9 сард өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсөж 31.11 их наяд юань буюу 4.75 их наяд ам.долларт хүрсэн байна.


Тус улсын Гаалийн ерөнхий газраас энэ оны эхний есөн сард бараа бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсөж, 17.67 их наяд юаньд хүрсэн бол импорт өнгөрсөн оны мөн үеэс 5.2 хувиар өсөж, 13.44 их наяд юаньд тус тус хүрсэн байна гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ