НӨАТ-ын сугалаагаар 6 мянга 813 азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирлоор 6 мянга 813 азтан тодров.
Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 150 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 4 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 58 азтан тус 500 мянган төгрөг, 594 азтан 100 мянган төгрөг хожсон бол 6 мянга 157 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.
Энэ удаагийн тохиролд өнгөрсөн сарын 01-31-нд олгосон 6.8 сая баримт оролцсон юм. Дараагийн сугалааны тохирол есдүгээр сарын 18-ны өдөр болно.
Ч.Ариунболд