СЭЛЭНГЭ: Хавдрын тусламж үйлчилгээг орон нутагт хугацаа алдалгүй авах боломжтой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-20 12:16:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотноо "Хавдар судлалын тулгамдсан асуудал-2022" сэдэвт 16 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал боллоо.

 

Тус эрдэм шинжилгээний хуралд Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од, аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дарга Ё.Буяндэлгэр нар оролцжээ.

 

Тус хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг хорт хавдраас урьдчилан сэргийлж эрт илрүүлэх, тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд "Хавдрын цогц тусламж үйлчилгээг орон нутагт хөгжүүлж, жишиг төв бий болгох" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Энэхүү “Хавдрын цогц тусламж үйлчилгээний жишиг төв” бий болсноор ард иргэд хавдрын тусламж үйлчилгээг орон нутагтаа хугацаа алдалгүй авах боломжтой болох юм хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ