900 гаруй иргэн ажил идэвхтэй хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-22 11:02:28

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажил идэвхтэй хайж байгаа 911 иргэн бүртгэлтэй байгаа бөгөөд үүнээс 603 нь эмэгтэйчүүд ажээ.

Тус хэлтсийн мэдээллийн санд байгаа ажил идэвхтэй хайж буй иргэдийн 188 нь дээд боловсролтой, 568 нь бүрэн дунд боловсролтой юм байна. Мөн дээрх иргэдийн 42.7 хувь нь 25-34 насны залуус байгаа ажээ. Ажил идэвхтэй хайж байгаа иргэдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэн байгаа гэнэ.

Тус мэдээллийн санд 4896 идэвхгүй ажил хайгч иргэн бртгэлтэй байгаа гэж аймгийн Хөдөлмөрийн хэлтэсээс мэдээллээ.

Мөн 600 шинэ ажлын байрны санал ирж 482 иргэнийг ажилд зуучлаад байгаа аж.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ