Г.Амарбаясгалан: Эрүүл мэндийн салбарт хяналт шалгалт явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-10-19 15:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.


Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудалд анхаарал хандуулж, салбарын ерөнхий хяналт шалгалтыг хийх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Өргөө" амаржих газарт үүссэн маргаан олон нийтийн дунд ил болж, захирал ажилчдын хоорондын зөрчил, салбарын асуудлыг хөндөх үндсэн шалтгаан болж гарч ирснийг энд дурдах нь зүйтэй. Тус амаржих газарт болсон үйл явдалтай холбоотой Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар ажлын баг байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Энэхүү асуудал нь үйлдвэрчний эвлэл, ажилчид, удирдах баг бүрэлдэхүүний хооронд гарсан зөрчлийн улмаас үүдэлтэй гэж урьдчилсан байдлаар ойлголт авч ажиллаж байна. 2022 оны наймдугаар сараас эхэлсэн “Өргөө” амаржих газрын дотоод маргаантай асуудал эрүүл мэндийн салбар, ЭМЯ-нд бодлогын түвшинд яригдаж, тодорхой хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж, шалгалтын дүнг үндэслэж Эрүүл мэндийн сайд нэр бүхий хүмүүсийг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.


Засгийн газраас энэ асуудлыг салбарын хэмжээнд авч үзэх нь зүйтэй гэж үзсэн. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн эмчилгээ, сувилгааны чиглэлээр ажилладаг эмнэлгүүдэд түлхүү анхаарал хандуулна. Мөн салбарын хэмжээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулна. Эмнэлгийн эмч, ажилчдын хувийн эмнэлэг буюу сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлуудыг шалгаж нэг мөр болгох асуудлаар миний бие АТГ-т хүсэлт тавьсан" гэв


2022 оны есдүгээр сарын 1-31-нд 11-11 төвөөр дамжин эрүүл мэндийн салбартай холбоотой гомдол, санал нийт 331 иргэнээс ирсэн байна. Үүнээс өчигдрийн байдлаар 278 иргэний гомдлыг зарчмын дагуу шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ