ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Д.Идэрмөнхийг батламжлуулах санал хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-17 14:24:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын ИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан өнөөдөр болж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцлээ.



Энэ үеэр МАН-ын бүлгээс Засаг дарга асан Ц.Гансүхийг, төлөөлөгч Б.Буян-Өлзий заалнаас Мөрөн сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Идэрмөнхийг нэр дэвшүүлсэн юм.


Хуралдаанд оролцсон 26 төлөөлөгчийн 15 нь Д.Идэрмөнхөд, 11 нь Ц.Гансүхэд санал өглөө. Олонхын санал авсан нэр дэвшигч  Д.Идэрмөнхийг Сумын засаг даргаар батламжлуулахаар Аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр боллоо.


Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Батбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм.

 

Холбоотой мэдээ