БАЯН-ӨЛГИЙ: Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлийг бууруулах өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-14 11:47:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-т зориулсан өдөрлөгийг Өлгий хотын төв талбайд энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа.


Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1989 оноос  дэлхий нийтээр тэмдэглэж байгаа аж.


Өдөрлөгийн үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги гал унтраах үзүүлбэр, Улаан загалмайн хорооноос гамшигт нэрвэгдсэн иргэдэд хэрхэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх талаар, мөн Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид авто осолд орсон иргэнийг хэрхэн аврах, эрэлч нохойн ур чадвар зэрэг үзүүлбэрүүдийг танилцууллаа.


Түүнээс гадна Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд галын аюулгүй байдлын дүгнэлт бичиж үйлчилж, барилга байгууламжийн зурагт хяналт хийв. Аюулт үзэгдэл, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах анхан шатны тусламж үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр нийтдээ 600 орчим иргэнд 8 төрлийн гарын авлага, сэрэмжлүүлэх, 500 ширхэг  зурагт хуудас бэлтгэн тараалаа.  







Холбоотой мэдээ