ХӨВСГӨЛ: Ханх сумын нутагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-14 10:35:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 370 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 42 км-т  энэ сарын 13-ны 14 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.


Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ. Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 23 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.


Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны хагас жилийн байдлаар 0,1 магнитудаас дээш 8836  газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

Холбоотой мэдээ