5 настай охины амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 15:13:31

НОБГ-ын Аврах ангийн алба хаагчид 5 давхраас унах гэж байсан 5 настай охиныг аварчээ.

Энэ сарын 19-ны өдрийн 11.13 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 5 дугаар давхрын тагтан дээрээс хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч очиход 5 настай охин У  өөрийн байрны 5 давхрын тагтан дээр гарсан байсныг аварч, ээж Ш-д хүлээлгэн өгсөн байна.

Мөн энэ сарын 18-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Завхан гол багийн Завхан голд иргэн М /47 настай, эрэгтэй/ усанд осолдсон дуудлага ирсэн байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах бүлгийн 5, Цагдаагийн байгууллагын 8 албан хаагч, орон нутгийн 11 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ