ДУНДГОВЬ:"Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-12 10:11:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Дундговь аймгийн хэмжээнд "Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аяныг эхлүүллээ. 


Энэхүү өдрийг 1924 оноос, Монгол Улсад 2012 оноос эхлэн 10 дугаар сарын 31-нд тэмдэглэж иржээ. "Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая" аяныг Монголын банкуудын холбоо, ХБНГУ-ын Шпаркассе банкны Монгол дахь сан, Дундговь дахь Монгол банкны салбар, бусад арилжааны банкууд, Насан туршийн боловсролын төв,  ББСБ, ХЗХ, тус аймгийн  "Уран өрөг" шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Аяны нээлтийн  үйл ажиллагаанд Сайнцагаан сумын ЕБС-ийн сурагчид, Политехникийн коллежийн суралцагч нар оролцож, хуримтлалын талаар мэдээлэл авч, банкуудын үйл ажиллагаатай  танилцжээ.  

Аян 10 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Сайхан-Овоо суманд иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан өдөрлөг, Мандалговь хотноо "Ирээдүйнхээ  төлөө хуримтлалтай шатарчид" өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 


Холбоотой мэдээ