8 багийн 16 өрхөд тусламж хүрлээ

ОРОН НУТАГТ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-04 22:16:42

Дэлхийн багш нарын өдрийг угтсан ажлын хүрээнд аймгийн боловсролын салбарын хамт олноос дүү нартаа сурах, хөгжих үйлсэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн үйлсийн аяныг өрнүүлж, хаалтын ажиллагаагаа энэ сарын 2-ны өдөр зохион байгууллаа.

Тус аянд Сүхбаатар сумын ЗДТГ, БСГ, ЕББДСургуулиуд, цэцэрлэгүүд, Шүүх, Нийтийн номын сан, БОАЖГ, Статистикийн хэлтэс, Цагдаагийн газар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгал, Аудитын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ, Улаанзагалмай хороо, “Дэлгэрэх Оюу” хүүхдийн хувцасны дэлгүүр, “Сондор” худалдааны төвийн Б.Оюунчимэг болон төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсан байна. Аяны хүрээнд цугларсан хувцас, хичээлийн хэрэглэл, тоглоом, хүнсний зүйл, ахуйн хэрэглэлүүдийг Сүхбаатар сумын 8 багийн 16 өрхөд гардуулан өглөө.

                        Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг  

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд