Ногоон технологийн өдөрлөгөөр дулаалгын шийдлүүдийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-07 13:41:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн намар агаар, орчны бохирдлыг бууруулах ногоон, эко технологийг танилцуулах үзэсгэлэн бүхий өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсэлэн “Цэвэр технологи-Эрүүл орчин” уриан дор амралтын өдрүүдэд худалдааны “Дүнжингарав” төвийн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болох гэж байна.

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас хамтран зохион байгуулах үзэсгэлэнд "АБУ трейд", "Тасума", "Дашваанжил газ", "Монгол базальт", "Алтай эколос" ХХК зэрэг байгаль орчинд ээлтэй ногоон технологи, инновац нэвтрүүлсэн 40 гаруй компанийн төлөөлөл оролцож, цахилгаан болон хийн халаалт, агаар цэвэршүүлэгч, дулаалгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулна.

Мөн ХААН, Хас, Төрийн банк ногоон зээлийн үйлчилгээг танилцуулж, иргэдэд эдгээр банкаар үйлчлүүлж, хөнгөлөлттэй зээлээр бүтээгдэхүүн худалдаж авах зэрэг олон боломжийг олгох нь.




Холбоотой мэдээ