Хятадын шумбагч Риогийн Олимпын хамгийн залуу аварга болов

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-19 14:46:38

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Хятадын шумбагч Рэнь Цень эмэгтэйчүүдийн 10 м-ийн трамплин үсрэлтэд түрүүлснээр Риогийн Олимпоос алтан медаль хүртсэн хамгийн залуу тамирчин боллоо.

15 настай Рэнь Цень 439.25 оноогоор  алтан медаль хүртсэн бол түүний нутаг нэгт Си Язе 419.40 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна. Харин Канадын тамирчин Меган Банфето 389.20 оноогоор хүрэл медаль хүртжээ.

“Би алтан медаль хүртээд баярласандаа уйлсан. Надад тусалсан бүх хүнд баярлалаа. Үнэхээр баяртай байна” гэж Рень ярив.

Г.Доржханд

Холбоотой мэдээ