БАЯН-ӨЛГИЙ: Прокурорын байгууллага 141 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-06 10:38:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газраас энэ оны эхний 9 сард бүртгэгдсэн гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайн хугацаанд Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 1753 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс торгож эрх хассан 375, баривчилсан 290, зөрчлийн хэрэг нээж шалгаж шийдвэрлэх ажиллагаа явуулсан 478 гомдол мэдээлэл байна.  

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагийн өгсөн мэдээллээр тус аймагт залилах, мал хулгайлах, хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлж байгаа аж.


"Энэ оны 9  сарын байдлаар Прокурорын байгууллага 141 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайн тоо нь өнгөрсөн онтой харьцуулахад өссөн дүнтэй байна. Иргэд хайхрамжгүй байдал, бусдын үгэнд хэт итгэснээс болж залилах хэмт хэргүүд үйлдэгдэж байгаа. Тухайлбал, бараа захиалахаар урьдчилж мөнгө төлж залилуулж байна. Бага хүүтэй их хэмжээний зээл гаргуулна гэж хууртагдаж байгаа.  Мөн сүүлийн үед гадаад валют буюу доллар, рубль солино гэсэн мэдээлэлд итгэж залилуулах асуудал гарч байна. Барилга, байшин бариагүй байхад тухайн хүний дансанд мөнгө төвлөрүүлэх асуудал гарч байна" хэмээн тэрээр хэлэв.

Түүнээс гадна, зуны улиралд насанд хүрээгүй хүүхдүүд хулайн гэмт хэрэгт холбогдож байгаа нь анхаарал татаж байгаа аж.

Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг хуулийн байгууллагууд анхааруулж байна.  

Холбоотой мэдээ