ХОВД: Ургац хураалтын ажил 92 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-05 11:01:40

Ховд /МОНЦАМЭ/. 2022 онд Ховд аймгийн хэмжээнд нийт 3148.8 га талбайд тариалалт хийжээ.


Одоогийн байдлаар үр тариа 67.3 га талбайгаас  65.5 тонн, тэжээлийн ургамал 362.5 га талбайгаас 1602.4 тонн, төмс 589.4 га талбайгаас 6058.7 тонныг хураан авлаа.


Мөн хүнсний ногоо 1153 га талбайгаас 12531.9 тонн хураан авсан бөгөөд одоогоор ургац хураалтын ажлын явц 92 хувьтай, үргэлжилж байна.


Цаашид цаг агаар хүйтрэх төлөв ажиглагдаж байгаа тул газар тариалан эрхлэгчид ногоо хураалтын ажлаа эрчимжүүлж, дуусах шатандаа явж буй нь энэ юм.  

Холбоотой мэдээ