СҮХБААТАР: Аймгийн ИТХ хуралдлаа

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-02 16:16:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XI хуралдаан 10 дугаар сарын 1-нд болж, арван асуудлыг хэлэлцэв.

 

Улмаар аймгийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах, орон нутгийн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах, багийн нэр тогтоох, газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээг тогтоох, аймгийн хэмжээнд 2023 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээний байршлыг тогтоох, газрын дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн батлах,

Сүхбаатар аймгийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах, орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай, аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэн бүх асуудал төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжигдлээ.

 

Холбоотой мэдээ