ДОРНОД: Аймгийн төвийн долоон байршилд мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-30 12:51:58

Дорнод /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Чойбалсан хотод иргэн, ААНБ-ууд долоон байршилд мод тарина. 

Тухайлбал, Хэрлэн сумын нэгдүгээр баг Бунхан толгой, гуравдугаар баг Ялалт талбай, Эргэмжийн газар, Өүлэн эхийн цэцэрлэгт хүрээлэн, долдугаар баг Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, наймдугаар баг нисэхийн зам дагуу, есдүгээр баг Найрамдал цэцэрлэг хүрээлэнд мод тарихаар төлөвлөн бэлтгэл хангаж байгаа юм. 

Хэрлэн сум аймгийн энэ жил 95 мянган мод тарихаар аймгийн Засаг даргатай гэрээ байгуулжээ. Ташрамд сонирхуулахад, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймаг таван зорилт, 20 дэд зорилттой 66 ажил төлөвлөөд байгаа. Удаан хугацаанд даацтай хэрэгжих ажил учраас бэлтгэл хангах зүйлүүд нэлээд бий. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх жилүүдэд 20 сая мод тарихаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ