БАЯН-ӨЛГИЙ: Захиргааны хэргийн шүүх гуравдугаар улиралд 52 хэрэг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-09-29 09:14:10

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны 3 дугаар улирлын байдлаар нийтдээ 52 хэрэг шийдвэрлэжээ. Одоо шийдвэрлэгдээгүй 15 хэрэг хүлээгдэж байна.


Шийдвэрлэсэн захиргааны хэргийг төрлөөр нь авч үзвэл, төрийн албаны маргаан 3, газрын маргаан 11, нийгмийн даатгалтай холбоотой маргаан 7, иргэний улсын бүртгэлийн маргаан 1, төрийн хяналт, шалгалтын маргаан 14 байна. Мөн эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой 1, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой 3, бусад хуулиар маргаан 12 шийдвэрлэв.  


Шийдвэрлэсэн 52 захиргааны хэргээс 25 хэргийг хялбаршуулсан журмаар, 27 хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтан 32 удаа, Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах бусад байгууллага 3, нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага 14 удаа тус тус хариуцагчаар оролцсон байна.

Холбоотой мэдээ