СЭЛЭНГЭ:Нэг сурагчийг өдөрт хэт олон даалгавраар үнэлэхгүй байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-28 14:42:26

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн 74 бүлэгт 2171 сурагч элсэн суралцаж байна.

 

Дээрх 2022-2023 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орсон сурагчдын “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээ”-ний судалгааны явц Сэлэнгэ аймагт 30 хувьтай явагдаж байна.

 

Энэхүү үйл ажиллагааг Боловсролын үнэлгээний төвийн “Зөвлөн туслах ажлын удирдамж”-ийн дагуу БШУГ-ын ажлын хэсэг БҮТ-тэй хамтран хэрэгжүүлж байна.

 

Тус судалгаа нь сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний явцтай танилцах, давуу болон сул талыг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой аж.

 

Эхний судалгаагаар Баянгол 76,7 хувь, Сүхбаатар сумын 3 дугаар сургууль 60,9, Мандал сумын 2 дугаар сургууль 60,3, Баруунбүрэн 65,3 хувь, Мандал 3 сургууль 58,9 хувь, Сүхбаатар 2 дугаар сургууль 54,3, Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС 54 хувь, Сүхбаатар сумын 4 дүгээр сургууль 50,4 буюу хамгийн өндөр хувьтай гарчээ.  

 

Цаашид сургуулиуд шивэлтээ хугацаанд нь оруулах, сурагчдын даалгаврын гүйцэтгэлийн давуу болон сул талыг ажиглаж тэмдэглэл хөтлөх. Даалгаврын тавил, заавар, системийн боловсруулалтад анхаарах асуудлуудыг тэмдэглэн тайланд тусгах аж.

 

Мөн нэг дор олон сурагчийг цуглуулах, нэг сурагчийг өдөрт хэт олон даалгавраар үнэлэхгүй байхад анхаарч ажиллахыг ажлын багаас зөвлөжээ.

 

Холбоотой мэдээ