Өчигдөр 57 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-09-28 11:16:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 57 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

Энэ нь өчигдрийнхөөс халдварын тохиолдлын тоо 19-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 23 нь нийслэлд, 34 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 982 864-д хүрэв.  Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ