Ахмадын сувилал нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:11:18

Булган аймаг  ахмадын баярын энэ өдөр ахмадын эмчилгээ, сувилгааны цогцолбор төвийн нээлтийг хийлээ.  Ахмадын цогцолборын нээлтэд аймгийн удирдлагууд болон Булган сумын 300 ахмад оролцлоо.

Энэхүү ахмадын амралт сувиллын газрыг 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган сумын Жаргалантын аманд ашиглалтанд орууллаа. Тус цогцолборыг "Дэлгэр ган" ХХК бүтээн босгосон  байна. "Дэлгэр ган" ХХК-ний зүгээс нутгийн ахмадуудад зориулан гадаа саравч, ахмадын тоглоомыг өөрийн хөрөнгөөр барьж өгчээ. Энэхүү цогцолбор нь жилд 1000 орчим ахмадыг хүлээн авч эмчилж сувилах хүчин чадалтай ажээ. Булган аймаг  нийт 5400 гаруй ахмад настантай. Өнгөрсөн жилүүдэд ахмадуудынхаа 41 хувьд нь буюу 2222 ахмад настанд 463,7 сая төгрөгийн нэг удаагийн хөнгөлөлт тусламж, үйлчилгээг үзүүлсэн байна. Цаашид ахмадуудынхаа төлөө ихийг хийж бүтээнэ гэдгээ аймгийн Засаг дарга нээлтийн үеэр хэлсэн юм.

П.Батням

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд