СЭЛЭНГЭ: Өвс тэжээлийн бэлтгэл ажил 47.5 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-27 11:54:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил 10431 малчин болон мал бүхий өрхөд 1.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гараад байна.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг 87068 тонн өвс, 190 тонн ногоон тэжээл, 10 тонн дарш, 12 тонн үйлдвэрийн тэжээл, 3 тонн эрдэс тэжээл бэлтгээд байна.

 

Энэ нь малчдын түвшинд бэлтгэвэл зохих хадлан 66.4 хувь, тэжээл бэлтгэл 0.5 хувь, нийт өвс тэжээл бэлтгэл 47.5 хувь юм.  

 

Харин аймгийн 17 сум тус бүр өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 80 тн өвс, 40 тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэнэ. Одоогийн байдлаар 93 тн өвс, 30 тн тэжээл бэлтгээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ