ХОВД: Энэ сарын 28, 29-нд зарим газраар хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Энэ
оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.
Энэ сарын 28, 29-нд зарим газраар бага зэргийн бороо, цас
орно.
Салхи энэ сарын 27-29-нд ихэнх нутгаар баруун
өмнөөс баруун хойш эргэж,
секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад
хугацаанд салхи баруунаас
секундэд 4-9 метр байна.
Агаарын
температурын хувьд энэ сарын 28-ны
өдрөөс нийт
нутгаар хүйтэрч,
уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх
төлөвтэй. Мөн бусад нутгаар шөнөдөө 1-6
градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.