ОХУ-ын гүйлтийн тамирчид алтан медалиа хураалгана

Дэлхийд | Спорт
nyamtulga@montsame.mn
2016-08-17 10:40:52

ЖЕНЕВ. /TASS/. ОХУ-ын хөнгөн атлетикийн баг 2008 оны Бээжингийн Олимпын 4х100 метрийн буухиа тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн билээ. Гэвч тус багт уралдсан Юлия Чермошанская сэргээшийн шинжилгээнд унасны улмаас алтан медалиа хураалгахаар боллоо гэж Олон улсын олимпын хороо мэдэгджээ.

2008 оны Олимпын наадмын үеэр гүйлтийн тамирчин Чермошанскаягаас авсан дээжид дахин шинжилгээ хийж, станозолол, туринабол гэх хориотой хоёр бодис илэрсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.

2008 оны Олимпын 4х100 метрийн буухиа тэмцээний төрөлд Евгения Полякова, Александра Федорова, Юлия Гущина нар Чермошанскаягийн хамт оролцжээ. Ингэснээр тэд олон улсын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор хасуулж байна.

ОХУ-ын Олимпын хороо аль болох түргэн хугацаанд алтан медалиудыг ОУОХ-нд буцаан өгөх хэрэгтэй болжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ