БУЛГАН: Уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-15 10:25:41

Булган /МОНЦАМЭ/ Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагаас ирэх амралтын өдрүүдээр сэрүүсч, уулархаг нутгаар цас орохыг анхаарууллаа.


Булган аймгийн нутгаар  өнөөдөр өдөртөө үүлшиж, үдээс хойшдоо ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, агаарын температур сэрүүсч 11-16 градус дулаан байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Өнгөрсөн хоногт нутгийн төв болон хойд хэсгээр 0.0-8.1мм бороо оржээ. Салхины хурд секундэд 2-9 метр, зарим газраар түр зуур секундэд 10-12 метр хүрч ширүүссэн байна. Өдөртөө сэрүүсч 11-21 градус, шөнөдөө 4-8 градус дулаан хоножээ. 

Холбоотой мэдээ