БУЛГАН: Энэ намар 57,7 мянган тонн үр тариа хураах урьдчилсан тооцоотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-05 16:13:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын гаргасан энэ оны ургацын урьдчилсан балансаар 38,9 мянган га талбайгаас 57,7 мянган тонн үр тариа хураах тооцоо гарсан байна.


Нэг га талбайгаас 14,8 центнер ургац хураах боломжтой байгаа аж. Энэ жилийн зуншлага, цаг агаарын нөхцөл байдлын улмаас 4,5 мянга гаруй га талбайн ургац алдсан гэж газар тариалангийн мэргэжилтнүүд үзсэн байна. Улаанбуудай 56,4 мянган тонныг хураан авах урьдчилсан баланс гарчээ.


Хур бороо их орсноос шалтгаалан үр дэвтэх, хэнз тариа гарах зэрэг байгалийн хүчин зүйлээс болж тарианы болц оройтох хандлагатай байгаа тул тариаланчид тариалангийн талбайн захалгаа хийх зэрэг хамгийн энгийн механик арга хэрэглэж үр тарианы болц гүйцээх ажил зохион байгуулах шаардлагатай байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Холбоотой мэдээ