АНУ-тай агаарын харилцааны хэлэлцээрийн талаарх хэлэлцээг үргэлжиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-03 10:16:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах Ажлын хэсгийн хоёр дахь шатны хэлэлцээг цахим хэлбэрээр 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулав.


Талуудын Гадаад харилцааны яам, Тээврийн яамдын төлөөлөл оролцсон энэхүү уулзалтаар хэлэлцээрийн төсөл болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудлаар харилцан санал, мэдээлэл солилцож, зохих түвшинд зөвшилцөв.


Хэлэлцээрийн төслийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай шинжээчдийн түвшний уулзалтыг эхлүүлэхээр болов.


Талууд ийнхүү хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэлэлцээ амжилттай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ