ДУНДГОВЬ: Дэлгэрхангай сумын сургууль, дотуур байр ариун цэврийн байгууламжтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-08-31 13:17:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг халж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж байгуулах ажлыг "Винтер гарден" ХХК 100 хувь гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өглөө.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дүгээр тогтоолыг баталж, тогтоолын 1.5 дахь заалтад “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”-аар заасан.  

Төслийн хүрээнд улсын хэмжээнд 17 аймагт 819 объектыг шинэчлэхээр төлөвлөсний дотор Дундговь аймгийн 12 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг шинэчилж, аль нэгийг нь ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг ийнхүү эхлүүлжээ.

Тодруулбал, төслийн нэгдүгээр ээлжинд Эрдэнэдалай, Дэлгэрхангай, хоёрдугаар ээлжээр Цагаандэлгэр, гуравдугаар ээлжинд Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаанаас бусад суманд тус төсөл хэрэгжих юм.

Холбоотой мэдээ