Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийн эх бичвэрийг тохирч, үзэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-29 19:36:06
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд ноён Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл хоёр улсын Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллах хэлэлцээрийн эх бичвэрийг тохирч, үзэглэлээ.


Уг Хэлэлцээрийн зорилго нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийг цогцлооход оршиж байна. Хэлэлцээрийн хүрээнд эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг салбаруудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан сайн дурын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


Талууд хэлэлцээрийг Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит хуралдааны үеэр байгуулах чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Холбоотой мэдээ