БАЯН-ӨЛГИЙ: Алтай суманд гарсан түймрийг бүрэн унтраав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-29 12:58:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваатын эх” гэдэг газар энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр гарсан талаар өмнө нь мэдээлсэн.


Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд түймрийг унтраах арга хэмжээ авч 24-ний өдөр цурамд оруулсан.


Гэвч тухайн газар нь намаг, хөвд ихтэй, хөрсөн доороо уугилттай, салхи ихтэй байсан учир галыг унтраах ажил 4 хоногийн турш үргэлжлэв. Цурмыг цэвэрлэх ажлыг хийсний үр дүнд энэ сарын 27-ны өдөр 21:45 цагийн орчимд түймрийг бүрэн унтраагаад байна.


Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр урьдчилсан байдлаар түймэрт 6 га орчим талбай шатсан байна. Хүний амь, эд хөрөнгөд хохирол учраагүй аж.

Холбоотой мэдээ