ГОВЬ-АЛТАЙ: Энэ онд Бигэрт 45 айлын орон сууцны барилга ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-08-26 20:44:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд нэг нь “Сумын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төсөл билээ. 


Энэхүү төслийн хүрээнд энэ онд Бигэр суманд 120 айлын орон сууц шаваа тавьж, одоогоор эхний ээлжийн 45 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм. Бигэр сумд баригдах 120 айлын орон сууцны барилгыг "Макс Өргөө" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд барьж, иргэдэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.  Нийт  гурван блок бүхий 45 айлын орон сууцны барилгыг  энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд  одоогийн байдлаар барилгын явц 30 хувьтай явагдаж байгаа тухай аймгийн ЗДТ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ