БАЯН-ӨЛГИЙ: Алтай сумд 6 га орчим талбай шатаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-26 12:22:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр “Даваатын эх” хэмээх газарт энэ сарын 23-ны өдөр хээрийн түймэр дэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.


Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэдээс бүрдсэн 70 орчим хүн түймрийг унтраахаар ажиллаж байна. 


Түймрийг энэ сарын 24-ний өдөр 15:00 цагийн орчимд цурамд оруулсан боловч тухайн нутагт салхитай, бут ихтэй байгаа тул хараахан бүрэн унтрааж чадаагүй байна. Одоо цурмыг цэвэрлэх ажлыг хийж байгаа.


Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр түймэрт урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатаад байна.

Холбоотой мэдээ