Луизиана муж улсад үер буусны улмаас 3 хүн амь эрсэджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-15 12:15:37

БЕЙТОН-РУЖ. /KAZINFORM/. АНУ-ын Луизиана муж улсад өнгөрсөн баасан гарагаас хойш ширүүн бороо орон үер болсны улмаас гурван хүн амь эрсдэж, 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Цаашид ширүүн бороо орж, үер усны аюул нүүрлэх төлөвтэй байгаа учраас тус муж улсын захирагч Жон Бел Эдуард ирэх сарыг хүртэл онц байдал зарласан байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, гурван хохирогч нь Луизианагийн төв болон өмнөд нутагт өөр өөр байршилд амь эрсэджээ.

Гэр орон болон машиндаа гацсан хүмүүсийг онцгой байдлын аврагчид нисдэг тэргээр аварсан гэнэ. Аврагчид 1000 гаруй хүнийг аварчээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ