Улаанбаатарт 21-23 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2016-08-14 11:46:41

  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсгээр, төв болон  зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 28-33 градус, зүүн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ