Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 206-гаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-08-17 11:31:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 206 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 36 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 125 нь Улаанбаатар хотод, 81 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 972 443-д хүрлээ. 

Холбоотой мэдээ