АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-12 07:42:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт /2022.08.11/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрнүүллээ.

 

Уулзалтын хүрээнд МҮОХ-ноос санаачлан “Парис 2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” буюу соёл, спорт, өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах зорилго бүхий төслийг “Лос Анжелес 2028” олимпын наадамд хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, “Олимпик арена” спорт цогцолборын талаар ярилцав.

 

Мөн “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд буй брейкинг, скейтбордын төрлийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын алдарт тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг сэдвээр ажил хэрэгч санал солилцов.

Холбоотой мэдээ