Нийслэлд цэцэрлэгийн элсэлтийг “E-Mongolia” цахим системээр зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-09 20:35:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулна.


Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.


Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.


1 ДҮГЭЭР ШАТ

08.10-08.24 Хүсэлт хүлээн авах

08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах

08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах


2 ДУГААР ШАТ

09.10-09.25 Хүсэлт хүлээн авах

09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах

09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах


3 ДУГААР ШАТ

10.03-10.24 Хүсэлт хүлээн авах

10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах

10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах


ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД:

-Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана

-Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна

-Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.



Холбоотой мэдээ