ХӨВСГӨЛ: “Мөрөн Мастеркросс-2022” авто уралдааны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-28 13:18:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91  жилийн ойн баяр наадам маргааш эхэлнэ. Баяр наадмыг угтан  шатар, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, Мөрөн мастеркросс авто уралдаан зэргийг зохион байгуулж байна. Өнөөдөр Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Мөрөн Мастеркросс-2022” авто уралдааны нээлт боллоо.  Мөрөн Мастеркросс-2022 авто уралдаан Мөрөн нисэх буудлын хойд талд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээнд 30 гаруй тамирчид оролцож байна.


 

 

Холбоотой мэдээ