Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 14 мянган тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-21 13:26:22

ЖЕНЕВ. /CGTN/. Дэлхийн 70 гаруй улс орон, нутаг дэвсгэрт сармагчны цэцэг өвчний 14 мянган тохиолдол бүртгэгдээд байна гэж Дэрүүл эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Адханом лхагва гарагт мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, “одоогийн байдлаар халдварын улмаас таван хүн нас барсан нь бүгд Африкт бүртгэгджээ. Халдварын ихэнх тохиолдол Европын орнуудад, ялангуяа эрэгтэй хүнтэй бэлгийн хавьталд орсон эрчүүдийн дунд бүртгэгдсэн хэвээр байна.

Холбоотой мэдээ