ЕХ Нигерийн Зэвсэгт хүчинд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-07-19 21:55:12

БРЮССЕЛЬ. /BBC/.  Терроризмтой тэмцэх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Европын Холбооноос /ЕХ/ Нигерийн Ззэвсэгт хүчинд 25 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.

 

“Энэхүү тусламж нь Нигерт өсөн нэмэгдэж буй терроризмын аюулаас энгийн иргэдийг илүү сайн хамгаалахад тусална" гэж ЕХ-ны хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

 

Дээрх тусламжаар Нигерийн армийн арын албаныханд зориулсан сургалтын төв байгуулах ажлыг санхүүжүүлэх юм.

 

Францын Батлан хамгаалахын сайд Нигер, Кот-д'Ивуарт айлчилж, тус хоёр улсын төрийн тэргүүн нартай уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэний дараа ЕХ-ноос тусламж үзүүлж  байгаа юм. 

Холбоотой мэдээ