Зүүнбаян-Улаан суманд хязгаарлалтын дэглэм тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 10:25:12

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Улаан багт галзуу үнэг хүн рүү дайрсан хэрэг гарч  хязгаарлалтын дэглэм тогтоосон талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ сарын 09-нд тус багийн иргэн Ц рүү үнэг дайрж хазсан байна. Үнэгийг устгаж шинжилгээ хийхэд “Галзуу” өвчтэй болох нь тогтоогджээ. Хазуулсан иргэнийг аймгийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. Мөн тус багт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Хязгаарлалтын бүсэд 28 өрхийн, 92 хүн, 5600 толгой мал байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ