ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей наадмын нээлт, сурын харвааг үзэж сонирхлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-11 17:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн айлчлалаар ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-д Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, төр, засгийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийгээд байна. Тэрээр Улсын баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа болон Монгол үндэсний сурын харвааг Соёлын сайд Ч.Номингийн хамт үзэж сонирхлоо.




Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар манай улсад ирсэн тэрээр айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгэсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газар болон ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцах хуваарьтай байгаа юм.



Холбоотой мэдээ